Төв аймгийн 9 гайхамшгийн аялал


Төв аймаг газар нутгийн хэмжээгээр 74.042.37 км2 газар нутагтай 92832 хүн амтай Зун намрын цагт аялал жуулчлал таатай хөгжих боломжтой ба түүх соёлын дурсгалт газруудаараа алдартай. Тус аймагт байгалийн үзэсгэлэнт болон түүх соёлын дурсгалт нийт 68 газар байдгаас онцгой 7 гайхамшиг аялагч, жуулчдын анхаарлыг татдаг.

Эдгээр 7 гайхамшигт:

* Манзушир хийдийн туурь
* Хустайн байгалийн Цогцолборт газар
* Гүнжийн сүм
* Зоргол хайрхан
* Чингис хааны морьт хөшөөт цогцолбор
* Тоньюкукын гэрэлт хөшөөний бичээс
* Цогт хунтайжийн дуутын хадны бичээс

Маршрут № 1
“Гүнжийн сум – Морьт хөшөө - Тоньюкукын гэрэлт хөшөөний бичээс - Манзушир хийдийн туурь – Зоргол хайрхан ” 2 шөнө 3 өдрийн аялал Улаанбаатараас – Тэрэлж / 70км / - Тэрэлжээс – Гүнжийм сүм / 45км / хонох Гүнжийн сүмээс – Тэрэлж / 45км / - Тэрэлж – Налайх / 35км / - Налайх – Чингэс хааны Морьт хөшөө - / 13км / Морьт хөшөөнөөс - Тоньюкукын гэрэлт хөшөөний бичээс / 14км / буцаж төв аймгийн урд замаараа явж Төв аймаг Зуун Мод хот 40км – Манзушир хийд / 8км / Манзушир хийдээс - Зоргол хайрхан /126км /

* Туулах зам Нийт 396 км
* 2 шөнө 3 өдрийн аялал
* Гүнжийн сүм
* Гүнжийн сүм Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Туул голын баруун гарын томоохон цутгалын  нэг Баруун Баян гол, Хөх чулууны голын эхэнд байдаг.

Гүнжийн бунхны цогцолбор 1930 он хүртэл хэний ч хөл хүрээгүй дархан газар байжээ. Хэрмэн хананы өндөр нь 2.5 метр, өргөн ба урт нь 70 метр бөгөөд нийт талбай нь 4900 хавтгай дөрвөлжин метр. Хананы зузаан нь дөрвөн тоосго зэрэгцүүлэн өрсөнтэй тэнцэнэ. Дото нь байх авс долоон давхар торгоор ороогдсон байсан бөгөөд авсан дотор нь тоглоомон сүх, хөрөө, алх, цүүц, хүрз зэрэг багажууд хийсэн байжээ. Энэ цогцос хэнийх болох нь тогтоогдоогүй боловч хэний ч гар хүрээгүй тэр чигээрээ хадгалагдан үлдсэн байна.

Чингис хааны морьт хөшөөт цогцолбор

Төв аймгийн Эрдэнэ суманд орших Цонжинболдог цогцолборыг Халтмаагийн Баттулгын санаачлагаар ерөнхий архитекторчоор Д.Эрдэнэбилэг бүтээсэн юм. Чингис хааны хөшөө суурь барилгын хамт 40 метр өндөр бөгөөд цогцолбор газар нийт 212 га талбай газар хамран байрлана. Цогцолборын тавцангаас Бурхан Халдун уул, Дэлүүн болдог толгой, Хөдөө арал гэх мэт Чингис хааны

Түүхтэй холбоотой чухал дурсгалт газрууд харагддаг

Тоньюкукын гэрэлт хөшөөний бичээс Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Баянцогт уулын баруун хойно Налайх хотоос зүүн тийш 15 километр, Ар жанчивлангийн сувиллаас баруун тийш дөрвөн километрт орших Тоньюкукын гэрэлт хөшөө Түрэгийн үед хамаарах аж. Тоньюкукын гэрэлт хөшөөний орчимд дээл өмссөн, ур хийц нь харилцан адилгүй есөн ширхэг саарал боржин хүн чулуу байсан. Цогцолбор дурсгалын өмнөөс зүүн зүгт цувуулан 1300 метр зайд 400 орчим цагаан чулуу байрлуулсан байсан бөгөөд одоо тэдгээрийн зарим нь газар дээр ил харагддаг. 

Манзушир хийдийн туурь Манзушир хийд нь Монголд байдаг Буддын шашны хийд юм. “Манзушир” гэдэг нь “Оюун билгийн тэнгэрийг сахих бурхан” гэсэн утгатай нэр аж. 200 гаруй жилийн түүхтэй Манзуширын хийдийг 1733 онд Богдхан уулын энгэрт байгуулжээ. XVIII зууны сүүлчээр цогчин дуганыг байгуулж, өмнө талд нь Богд уулнаас ус татаж, хиймэл нуур үүсгэжээ. 1937 оны хэлмэгдүүлэлтэд өртсөн сүмээс үлдсэн хэсэг нь одоо музей болж хадгалагдсан бөгөөд соёлын үнэт өв хэмээн 1998 онд улсын хамгаалалтад авсан.

Зоргол хайрхан

Зоргол хайрхан уул 1668 метр өндөр бөгөөд том, жижиг гурван агуйтай аж. Зоргол хайрхан уул нь Улаанбаатар хотоос 150 км зайд Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Элсэн уулнаас 40 км зайд оршино. Мөн энд рашаантын ам гэж уул, ус мод, ургамал жигдэрсэн үзэсгэлэн төгөлдөр газар байдаг. 

Маршрут № 2

* “Хустайн байгалийн Цогцолборт газартай танилцах“
* Улаанбаатар – Молцог элс / 82км / Молцог элс - “ Хустайн байгалийн
* Цогцолборт газар / 12км / - Өнгөтийн цогцолбор – Улаанбаатар / 230км / Туулах зам Нийт 230 км

1 өдрийн аялал

Хустайн нуруу байгалийн нөөц газрын зэрэглэлээр анх улсын тусгай хамгаалалтад авч, 1998 онд зэрэглэлийг ахиулж, байгалийн цогцолборт газар болгосон. ХБЦГ нь Улаанбаатар хотоос баруун тийш 100 орчим километрт оршино. Олон зүйлийн ургамал, амьтад элбэг байдаг. Мөн урьд өмнө дэлхийд тэмдэглэгдээгүй байсан нэгэн зүйл хөрсний шавьж Хустайгаас шинээр олдож,

Epidamaeus khustaiensis хэмээн нэрлэгдсэн байна. Өнгөтийн цогцолбор дурсгал. Энэ нь монголд төдийгүй, төв Азид олдсон хамгийн олон (30 орчим) хүн чулуутай цогцолбор дурсгал юм. Энэ цогцолбор нь Монгол нутагт төр улсаа байгуулж байсан Түрэгийн хаант улсын үед буюу YI-YIII зуунд хамаарагдана. Энд бас арслан, аргаль хонины чулуун дүрс байдаг. Цогцолбор хөшөөнөөс зүүн урагш зэллэсэн 552 ш балбал чулуу байдаг. Хустай төв БСШУЯ-тай гэрээ байгуулан Өнгөтийн цогцолбор дурсгалыг  хамгаалах ажлыг 2001 оноос хойш одоо хүртэл сайн дураар гүйцэтгэж байна. Археологийн хүрээлэн 1976, 1978 онуудад уг цогцолборт малталт хийгээд буцааж сэргээлгүй хэвээр орхисныг Хустай төв 2005 онд хуучин байснаар нь болгон сэргээж, гадуур нь хайс барьж, 2007 онд боржин чулуун хөшөөнүүдэд тусгай зориулалтын шингэн гаднаас нь нэвчүүлэн бэхжүүлж, 2009 онд балбал чулуунуудыг босгож суулгах ажил хийсэн.

Маршрут № 3

“Цогт хунтайжийн дуутын хадны бичээс” Улаанбаатар – Төв аймаг Дэлгэрхаан сум /220км/ - Цогт хунтайжийн дуутын хадны бичээс / 20км / Улаанбаатар / нийт 480/ Цогт хунтайжийн дуутын хадны бичээс

Төв аймгийн Дэлгэрхаан суманд орших Цогт тайжийн бичигт хад нь тус сумын төвөөс урагш 20-иод километр зайд орших Тарамцагийн уулсын шувтарга Хутаг хэмээх уулын өвөрт байдаг тэр хадыг нутгийн ард түмэн “Дуут” хад гэж нэрлэдэг. Ийнхүү нэрийдэх болсон нь түүнээс ширмэн тогоо шиг дуу авиа гардаг байна. Мөн гаднаа хар боловч дотроос нь цагаан саарал өнгө гарч ирдэг байгалийн нэгэн гайхамшигт тогтоц юм.Тиймээс Халхын тайж Цогтын бичээс
нь хар самбар дээр цагаан шохойгоор бичсэн юм шиг тод харагддаг юм. Долоон бадаг уг шүлгийн утгын цөм хэсэг нь Цогт тайжийн Халуут эгчээ дурсан шүлэглэсэн хэсэг юм.Цогтын хамгийн дотнын эгч нь холын овогтноо бэрд гаран одоход угаас улс төрийн хувьд ганцаардалд орсон байсан Цогт бүр ч ганцаардан эгчийгээ ихэд үгүйлдэг байсан гэдэг.Автай сайн ханы ач Бахарай хошуучийн хүү Цоохор Цогтын ганцаардах болсон шалтгаан нь Манжуудын Монголыг эзлэх бодлогыг эсэргүүцэн тэмцсэн Цахарын Лэгдэн хааны тэмцлийг Ар Монголоос Цогт тайж бараг ганцаар дэмжин тусалж байсанд оршино.

СЭТГЭГДЭЛ

0 Comments