Хүн амын амьжиргааны доод түвшинг шинэчлэн тогтоолоо


Монгол Улсын “Хүн амын амьжиргааны доод түвшинг тодорхойлох тухай” хуулийн 5 дугаар зүйлд “Хүн амын амьжиргааны доод түвшинг хэрэглээний доод хэмжээг үндэслэн Үндэсний Статистикийн хороо тодорхойлно” гэж заасны дагуу 2020 оны Хүн амын амьжиргааны доод түвшинг шинэчлэн тогтоож 2020 оны 2 дугаар сарын 1-нээс эхлэн дагаж мөрдүүлнө. 


Шинэчлэн тодорхойлсон амьжиргааны доод түвшинг өмнөх онд мөрдөж ирсэн амьжиргааны доод түвшинтэй харьцуулахад Улаанбаатар хотод 12.1(5.6%) мянган төгрөг, Зүүн бүсэд 14.1(7.5%) мянган төгрөг, Баруун бүсэд 12.7 (6.7%) мянган төгрөг, Хангайн бүсэд 11.7 (6.0%) мянган төгрөг, Төвийн бүсэд 11.2 (6.0%) мянган төгрөгөөр тус бүр нэмэгдлээ. Хүн амын амьжиргааны доод түвшинг хөдөлмөрийн хөлс, нийгмийн даатгалын болон нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмж, халамжийн хэмжээг тогтоох, төрөөс иргэдэд эд, мөнгөний туслалцаа үзүүлэхэд жишиг үзүүлэлт болгон хэрэглэдэг.

СЭТГЭГДЭЛ

0 Comments