"Эрдэм шинжилгээ - онол практикын бага хурал" амжилттай боллоо


Ааймгийн Эрүүл мэндийн газраас салбарын хэмжээнд “Сувилагч, эх баригчийн жил-2020” хүрээнд сувилагч, эх баригч, тусгай мэргэжилтнүүдийн дунд Эрдэм шинжилгээ-Онол практикийн бага хурлыг   2 үе шаттай амжилттай зохион байгуулсан бөгөөд 1-р шатны шалгаруулалт 2020.04.28-ны өдөр Нэгдсэн эмнэлэг, өрх, сумын Эрүүл мэндийн төв, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагаас 21 илтгэл хэлэлцэгдэн 13 илтгэл 2-р шатанд шалгарлаа.

2020 оны 05 сарын 04-ны өдөр Эрүүл мэндийн газрын сургалтын танхимд харъяа Эрүүл мэндийн байгууллагуудтай цахим хэлбэрээр зохион байгуулж, шүүгчдийн ахлагчаар НЭМХэлтсийн дарга Т.Гүрбазар, гишүүдэд ЭМСМэдээллийн статистикч Н.Мягмарсүрэн, ХШҮДА хариуцсан мэргэжилтэн, магистр Т.Баасанхүү нар томилогдон шүүж, тэргүүн байр, дэд байр, гутгаар байр, шүүгчдийн саналаар Уран илтгэгчийг тус тус шалгаруулан дүгнэж, өмнөх жилүүдээс судалгааны чанар сайжирч, өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлэн ажилласныг сайшаан цаашдаа анхаарах зөвлөмжийг өглөө.


Тэргүүн байр: Төв аймгийн Баянцогт сумын Эрүүл мэндийн төвийн сувилахуйн багийн судалгаа "Жирэмсэн болон амаржсаны дараах амралтыг хугацаанд нь эдлээгүйгээс эх нярайн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж буйг судлах" илтгэл, илтгэгч нь ахлах сувилагч Ц.Ариунаа

Дэд байр: Өвөржанчивлан рашаан сувиллын "Ахмад настны сэтгэцийн эрүүл мэндэд хийсэн судалгаа" илтгэл, илтгэгч нь лаборант, бага эмч У.Тунгалатамир

Гутгаар байр: Нэгдсэн эмнэлгийн Сүрьеэ тасгийн "Сүрьеэгийн сорьц тээвэрлэлтэд хийсэн судалгаа" илтгэл, илтгэгч нь сувилагч Д.Манлайбаяр

Уран илтгэгч: Нэгдсэн эмнэлгийн Лаборатори тасгийн ахлах лаборант Л. Саранцэцэг нар шалгарсан.

Аймгийн Эрүүл мэндийн салбарынхаа нийт сувилагч, эх баригч, тусгай мэргэжилтнүүддээ сувилахуй, эх барихуй, эмнэлгийн тусламж, үйлчилгээндээ судалгаа хийж тулгарч байгаа асуудлаа тодорхойлон асуудал дэвшүүлэн оролцсонд баяр хүргэж, цаашдынх нь судалгааны ажилд өндрөөс өндөр амжилтыг хүсье.

СЭТГЭГДЭЛ

0 Comments