Дизайн, зар сурталчилгааны салбарт бүтээлч сэтгэлгээг өрсөлдүүлдэг дэлхийн хамгийн нэр хүндтэй D&AD (Design and Art Direction) фестиваль энэ 5-р сард болж өндөрлөлөө.
D&AD жил бүр шилдгүүдийг төрөл бүрийн номинацаар шалгаруулдаг бөгөөд энэ жилийн “Шинэлэг технологийн хэрэглээ” төрөлд what3words компани “Цаатан айлын Airbnb” бүтээлээрээ өрсөлдөж тэргүүллээ.
"Цаатан айлын Airbnb" бичлэг үзэх
Бизнес / Байгууллагын хаягийн мэдээллээ хялбар болгоцгооё.
Монгол орон бүхэлдээ 3 үгт хаягаар хаягжсан. Хэрэв та бизнес эрхлэгч бол өөрийн байгууллагын байршлууддаа 3 үгт хаягаа ашиглан хаягийн мэдээллээ хялбар болгоорой. Та бусадтай хуваалцаж буй бүхий л мэдээлэлдээ ашиглах боломжтой бөгөөд ингэж ашигласнаар ямар ч үнэ төлбөргүй.
Аялал жуулчлал / what3words апп-г ашиглан зорьсон газраа хялбар хүрээрэй.
Амралт, зугаалгын улирал ирлээ. Та гэр бүл, найз нөхдөөрөө амралт зугаалга, фестиваль, уулзалтад явахаар төлөвлөж байгаа бол урьдчилан тухайн газрынхаа 3 үгт хаягийг олж what3words апп дээрээ хадгалаарай.
What3words апп интернетгүй үед хадгалсан байршлыг харуулдаг бөгөөд оффлайн горимд ажилладаг maps.me, Navmii гэх мэт дурын навигацийн апп-тай хослуулан хэрэглэж зам зуур хугацаа алдалгүй зорьсон газраа хүрээрэй.
0 Comments