ОНЫ ШИЛДЭГИЙН ШИЛДЭГТ ӨРСӨЛДӨХ ҮЗҮҮЛЭЛТИЙГ
ШАЛГАРУУЛАХ УДИРДАМЖ
НЭГ. Зорилго
Монгол улсын аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарт манлайлан гадаад, дотоодын түвшинд салбарын нэр хүнд ач холбогдлыг өргөж, өрсөлдөх чадварыг дээшлүүлэн үйлчилгээний чанарыг олон улсын жишигт хүргэж шинжлэх ухааны суурь судалгаа, инновацийн ололт амжилтыг нэвтрүүлж, нийгмийн хариуцлагаа дээдэлсэн, байгальд ээлтэй, түүх соёл, өв уламжлалаа хадгалж буй иргэн, аж ахуй нэгж, үйл ажиллагааг хөхүүлэн дэмжих зорилготой.
ХОЁР. Зохион байгуулагч, оролцогч:
2.1 Ерөнхий зохион байгуулагч: ТААЖХ
2.2 Хамтран зохион байгуулагч: БОАЖГ
2.3 Дэмжигч байгууллага: ТАЗДТГ,
2.4 Ивээн тэтгэгч байгууллага:
2.5 Оролцогч: Монгол улсад бүртгэлтэй хуулийн этгээд, аялал
жуулчлал, зочлох үйлчилгээний тусгай зөвшөөрөлтэй, татварын өргүй, Ковид цар тахлын үед үйл ажиллагаагаа зогсоогоогүй үр бүтээлтэй ажилласан , үйл ажиллагаагаараа салбартаа танигдсан, уг журмын шаардлагыг хангасан байгууллага байна.
ГУРАВ. Хамрах хүрээ, үндсэн чиглэл
3.1 Аялал жуулчлалын шилдэг эвент /фестиваль (Best Event/Festival):
3.2 Аялал жуулчлалын шилдэг зорин очих газар (Best Destination):
3.3 Аялал жуулчлалын салбар дахь шилдэг Хөрөнгө оруулалт (Best Investment):
3.4 Шилдэг ресторан /хоолны газар (Best eatery):
3.5 Шилдэг жуулчны бааз (Best tourist camp):
3.6 Шилдэг зочид буудал (Best Hotel):
3.7 Шилдэг нийгмийн хариуцлагатай байгууллага (Best social responsibility initiative):
3.8 Шилдэг outbound аяллын компани (Best outbound tour operator):
3.9 Шилдэг inbound аяллын компани (Best Inbound tour operator):
ДӨРӨВ. Шалгаруулалтын үндсэн шаардлага:
4.1 Эвент /фестиваль (Best Event/Festival):
• Төр болон аж ахуй нэгж, нутгийн иргэдийн оролцоог жигд хангасан байдал
• Орон нутгийн хөгжил, нутгийн иргэдийн орлогыг нэмэгдүүлэхэд оруулсан хувь нэмэр
• Эвентийн зорилго, ач холбогдол, түвшин (Олон улсын, үндэсний, бүс нутгийн, орон нутгийн)-г илэрхийлэх үзүүлэлт
• Уламжлалт ёс, зан заншил, өв соёлыг сурталчилах, хамгаалах, түгээн дэлгэрүүлэхэд оруулж буй хувь нэмэр
• Гурав ба түүнээс дээш жил тасралтгүй зохион байгуулагдаж буй, цаашид тогтвортой зохион байгуулагдах боломжийг бүрдүүлсэн байдал
• Эвентэд оролцогчдын бүх талын тоо (статистик)-н мэдээлэл, хамрагдах хүрээг илэрхийлэх үзүүлэлт
• Байгаль орчинд сөрөг нөлөөгүй эко стандарт, шаардлагыг хангасан нөхцөл байдал
• Нийгмийн хариуцлага (олон нийт, сайн үйлсийн үйл ажиллагааг зохион байгуулсан болон оролцсон)
• Орчин үеийн техник технологи, инновацийг нэвтрүүлсэн байдал (төлбөр тооцоо, захиалгын систем, зар сурталчилгаа, )
4.2 Аялал жуулчлалын шилдэг зорин очих газар (Best Destination):
• Аялагч, жуулчдын бүх талын тоо (статистик)-н мэдээллийг илэрхийлэх үзүүлэлт
• Аяллын маршрут, бүтээгдэхүүн үйлчилгээний онцлог, шинэ хандлага
• Зорих газрын маршрут, үндсэн чиглэлийг заасан тэмдэг тэмдэглэгээ, мэдээллийн хүртээмж (мэдээллийн төв, мэдээллийн самбар г.м)-тэй байдал
• Байгаль, хүрээлэн буй орчинд ээлтэй зөөлөн дэд бүтэц, тэдгээрт оруулсан хөрөнгө оруулалтыг илэрхийлэх үзүүлэлт
• Байгаль, экологийн нөлөөллийн үнэлгээний тайлан (хадгалалт, хамгаалалт, нөхөн сэргээлт г.м), үзүүлэлт
• Нутгийн иргэдийн оролцоо (нөхөрлөл, бүлгэм, айл өрх)-г дэмжсэн хамтын менежментийн төлөвлөгөө, үйл ажиллагааг илэрхийлэх үзүүлэлт
• Зорих газрын маркетинг, менежмент, олон нийтийн сүлжээний хандалтыг илэрхийлэх үзүүлэлт
• Нутгийн иргэдийн амьжиргаа ба зах зээлд оруулсан хувь нэмэр
• Менежментийн тогтолцоог бүрдүүлсэн, цаашид тогтвортой аялал жуулчлалын үзүүлэлтийг хангах боломж
• Тухайн газрыг улсын болон орон нутгийн хамгаалалтад авсан эсэх
4.3 Аялал жуулчлалын салбар дахь шилдэг Хөрөнгө оруулалт (Best Investment):
• Хөрөнгө оруулалтын үндсэн зорилго, чиглэл (соёл урлаг, спорт, амралт, аялал жуулчлалын цогцолбор, зочлох үйлчилгээний г.м) байна.
• Хөрөнгө оруулалтын хэмжээ (гадаад, дотоод, хамтарсан, хувь нийлүүлсэн г.м)
• Төв аймаг, бусад сумдын нийгэм-эдийн засагт үзүүлж буй нөлөөлөл (татвар, хураамж, ажлын байр, худалдан авалт), эдийн засгийн үр өгөөжийг илэрхийлэх үзүүлэлт
• Олон улсын стандартыг нэвтрүүлсэн байдал
• Байгаль орчинд ээлтэй шилдэг технологи, шинжлэх ухаан инновацийг нэвтрүүлсэн үзүүлэлт
• Бүтээн байгуулалтын онцлог, хүчин чадал, салбарт үзүүлэх нөлөөллийг тодорхойлох үзүүлэлт
• Хүрээлэн буй орчин, түүх соёлын аялал жуулчлалын нөөцийг хамгаалах, хөгжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх урт хугацааны хөтөлбөр, судалгаа
• Нийгмийн хариуцлага (олон нийт, сайн үйлсийн үйл ажиллагааг зохион байгуулсан болон оролцсон)
4.4 Шилдэг ресторан /хоолны газар (Best eatery):
• Олон Улсын болон Монгол Улсын хууль, дүрэм, журам, стандартыг хангасан байдал
• Тухайн жил (2021 оны 10-р сарын байдлаар)-д үйлчилсэн аялагч, жуулчдын тоо (статистик)-н үзүүлэлт
• Үйлчилгээний газрын хүчин чадал, үйлчилгээний тав тух, аюулгүй орчныг бүрдүүлсэн байдал
• Мэргэжлийн боловсон хүчний нөөц, чадавхи, бүрдүүлэлт
• Үндэсний болон олон улсын хоол үйлдвэрлэлийн өвөрмөц жор (технологи), туршлагыг нэвтрүүлсэн байдал
• Аялал жуулчлалын компанитай байгуулсан гэрээний үүргээ биелүүлсэнг магдлах тодорхойлолт (5 хүртэл компани)
• Хариуцлагатай бизнесийн зарчмуудыг тогтвортой мөрдөж 3-аас дээш жил ажиллаж байгаа эсэхийг илэрхийлэх үзүүлэлт
• Үндэсний ханган нийлэгч (дотоодын аж ахуй нэгж)-тэй хамтран ажилладаг тоон үзүүлэлт
• Нийгмийн хариуцлага (олон нийт, сайн үйлсийн үйл ажиллагааг зохион байгуулсан болон оролцсон)
4.5 Шилдэг жуулчны бааз (Best tourist camp):
• Олон Улсын болон Монгол Улсын хууль, дүрэм, журам, стандартыг хангасан байдал
• Мэргэжлийн байгууллагаар зэрэглэл тогтоолгож, зэрэглэлийн тохирлын үнэлгээ хийлгэсэн
• Тухайн жил (2021 оны 10-р сарын байдлаар)-д үйлчилсэн аялагч, жуулчдын тоо (статистик)-н үзүүлэлт
• 3 ба түүнээс дээш жил тогтвортой үйл ажиллагаа явуулж буй
• Бааз (амралт, цогцолбор г.м)-ын хүчин чадал, үйлчилгээний тав тух, аюулгүй орчныг бүрдүүлсэн байдал
• Байгальд ээлтэй эко ариун цэврийн байгууламж, усны зүй зохистой хэрэглээ, хог хаягдлын зөв менежменттэй, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээний түвшин
• Үндэсний онцлог, дахин давтагдашгүй өвөрмөц хэв маягийг харуулсан (технологи) дизейн, олон улсын туршлагыг нэвтрүүлсэн байдал
• Хоол үйлдвэрлэлийн технологи, үндэсний онцлогтой үйлчилгээний туршлага нэвтрүүлсэн байдал
• Аялал жуулчлалын компанитай байгуулсан гэрээний үүргээ биелүүлсэнг магадлах тодорхойлолт (5 хүртэл компани)
• Төв аймгийн бүх сумдын нийгэм-эдийн засагт үзүүлж буй нөлөөлөл (татвар, хураамж, орон нутгийн худалдан авалт), эдийн засгийн үр өгөөжийг илэрхийлэх үзүүлэлт
• Мэргэжлийн боловсон хүчний нөөц, чадавхи, бүрдүүлэлт
• Нийгмийн хариуцлага (олон нийт, сайн үйлсийн үйл ажиллагааг зохион байгуулсан болон оролцсон), орон нутагт оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ (мөнгөн дүнгээр)
• Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийлгэсэн эсэх
4.6 Шилдэг зочид буудал (Best Hotel):
• Олон Улсын болон Монгол Улсын хууль, дүрэм, журам, стандартыг хангасан байдал
• Мэргэжлийн байгууллагаар зэрэглэл тогтоолгож, зэрэглэлийн тохирлын үнэлгээ хийлгэсэн
• Тухайн жил (2021 оны эхний 10-н сараар)-д үйлчилсэн аялагч, жуулчдын тоо (статистик)-н үзүүлэлт
• 3 ба түүнээс дээш жил тогтвортой үйл ажиллагаа явуулж буй
• Шинэ технологи, инноваци болон менежмент нэвтрүүлсэн байдал
• Зочид буудал (ресорт, цогцолбор г.м)-ын хүчин чадал, үйлчилгээний тав тух, аюулгүй орчныг бүрдүүлсэн байдал
• Байгальд ээлтэй эко ариун цэврийн байгууламж, усны зүй зохистой хэрэглээ, хог хаягдлын зөв менежменттэй, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээний түвшин
• Олон улсын болон Үндэсний онцлог, дахин давтагдашгүй хэв маягийг харуулсан (технологи) дизейн, олон улсын туршлагыг нэвтрүүлсэн байдал
• Хоол үйлдвэрлэлийн технологи, үндэсний онцлогтой үйлчилгээний туршлага нэвтрүүлсэн байдал
• Аялал жуулчлалын компанитай байгуулсан гэрээний үүргээ биелүүлсэнг магадлах тодорхойлолт (5 хүртэл компани)
• Төв аймгийн бүх сумдын нийгэм-эдийн засагт үзүүлж буй нөлөөлөл (татвар, хураамж, орон нутгийн худалдан авалт), эдийн засгийн үр өгөөжийг илэрхийлэх үзүүлэлт
• Мэргэжлийн боловсон хүчний нөөц, чадавхи, бүрдүүлэлт
• Нийгмийн хариуцлага (олон нийт, сайн үйлсийн үйл ажиллагааг зохион байгуулсан болон оролцсон), орон нутагт оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ (мөнгөн дүнгээр)
4.7 Шилдэг нийгмийн хариуцлагатай байгууллага (Best social responsibility initiative):
• Нийгмийн сайн сайхны төлөө санаачлан хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн үр өгөөж (2021 оны эхний 10-р сарын байдлаар)
o Орон нутгийн хөгжил
o Нийгэмд чиглэсэн төсөл хөтөлбөр
o Боловсрол, соёл
o Бүх нийтийн аялал жуулчлалын боловсрол
o Нийгмийн халамж
o Эрүүл мэнд
o Байгаль, хамгаалал
o Бусад
• Төв аймгийн бүх сумдын иргэдийн орлогыг нэмэгдүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа (2021оны эхний 10-р сарын байдлаар)
o Иргэдийн амьжиргааг дээшлүүлэх
o Бизнес эрхлэлтийг дэмжих
o Ажлын байраар хангасан болон нэмэгдүүлсэн байдал (үндсэн, гэрээт г.м)
4.8 Шилдэг outbound аяллын компани (Best outbound tour operator):
• Байгууллагын танилцуулга (оффисийн хаяг, утас, вэб хуудас г.м)
• Аялал жуулчлалын ангиллын гэрчилгээ авсан эсэх
• 5 ба түүнээс дээш жил тогтвортой үйл ажиллагаа явуулж буй
• Улсын төсөвт төлсөн татварын тайлан (2021 оны эхний 10-р сарын байдлаар)
• Мэргэжлийн боловсон хүчний нөөц, чадавхи, бүрдүүлэлт
• Жуулчны болон байгууллагын эрсдэлийн даатгалын гэрээ, бичиг баримт бүрдүүлэлт
• Хүлээн авагч байгууллагуудтай байгуулсан түншлэл, албан ёсны гэрээ
• Аялагчдын аюулгүй байдал, тав тухтай байдлыг хангасан танин мэдэхүйн ач холбогдол бүхий тухайн байгууллагын аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээний хөтөлбөр, маршрут
• Тухайн жил (2021 оны эхний 10-р сарын байдлаар)-д үйлчилсэн аялагч, жуулчдын тоо (статистик)-н үзүүлэлт
• Нийгмийн хариуцлага (олон нийт, сайн үйлсийн үйл ажиллагааг зохион байгуулсан болон оролцсон)
4.9 Шилдэг inbound аяллын компани (Best Inbound tour operator):
• Байгууллагын танилцуулга (оффисийн хаяг, утас, вэб хуудас г.м)
• Аялал жуулчлалын ангиллын гэрчилгээ авсан эсэх
• 5 ба түүнээс дээш жил тогтвортой үйл ажиллагаа явуулж буй
• Улсын төсөвт төлсөн татварын тайлан (2021оны эхний 10-р сарын байдлаар)
• Мэргэжлийн боловсон хүчний нөөц, чадавхи, бүрдүүлэлт
• Жуулчны болон байгууллагын эрсдэлийн даатгалын гэрээ, бичиг баримт бүрдүүлэлт
• Илгээгч байгууллагуудтай байгуулсан түншлэл, албан ёсны гэрээ
• Аялагчдын аюулгүй байдал, тав тухтай байдлыг хангасан танин мэдэхүйн ач холбогдол бүхий тухайн байгууллагын аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээний хөтөлбөр, маршрут
• Тухайн жил (2021 оны эхний 10-р сарын байдлаар)-д үйлчилсэн аялагч, жуулчдын тоо (статистик)-н үзүүлэлт
• Нийгмийн хариуцлага (олон нийт, сайн үйлсийн үйл ажиллагааг зохион байгуулсан болон оролцсон)
ТАВ. Шалгаруулах хугацаа
5.1 Салбарын байгууллагуудад мэдээлэл хүргэх: 2021 оны 11-р сарын 13
5.2 Материал хүлээж авах хугацаа: 2021оны 12-р сарын 04
5.3 Шагнал гардуулах ёслол: “Tourism Awards-2021” ёслолын арга хэмжээ
ЗУРГАА. Бүрдүүлэх материалд тавигдах шаардлага
6.1 Тухайн үзүүлэлт тус бүрээр нэр дэвшүүлж буйг тодорхойлсон албан бичиг
6.2 Удирдамжийн 4-р зүйлд заасны дагуу шалгуур үзүүлэлтийн материалыг бүрдүүлнэ.
6.3 Зөвхөн тухай (2021 он)-н онд хийсэн ажил, бүтээл, мэдээллийг оруулах ба эдийн засгийн тоон үзүүлэлтүүдийг голлон тусгах
6.4 Нэг байгууллага 3 хүртэлх шалгуур үзүүлэлтээр нэр дэвшиж болно
6.5 Шалгуур үзүүлэлтийг илэрхийлэх тайлан, мэдээлллийн баталгаажуулсан хуулбарыг ирүүлнэ.
6.6 Хугацаа хоцорсон материалыг хүлээн авахгүй болно.
6.7 Материалыг хэвлэмэл байдлаар хүлээлгэн өгнө.
6.8 Холбогдох мэдээллийг 19001700mn@gmail.com хаягаар болон 19001700 , 90228888 утсаар лавлана уу.
ДОЛОО. Шалгаруулж дүгнэх журам
7.1 Ирүүлсэн материалыг үнэлгээний ерөнхий зөвлөл (шүүгчид)-өөр хэлэлцэж эцсийн үр дүнг “Tourism Awards-2021” ёслолын арга хэмжээн дээр танилцуулна.
7.2 Шалгуур үзүүлэлт тус бүрийг 0-5 хүртэл оноогоор үнэлнэ.
7.3 Үнэлгээний ерөнхий зөвлөл (шүүгчид)-д төр болон хувийн хэвшил, салбарын эрдэмтэн судлаачдаас бүрдсэн үндсэн 5 гишүүн, хяналтын шүүгчээр (шалгуур үзүүлэлт тус бүрт хамаарах) 2 гишүүн нийт 7 хүний бүрэлдэхүүнтэй байна.
7.4 Хүлээж авсан материалын бүрдэл ба анхан шатны шаардлагыг ТААЖХ-оос томилогдсон ажлын хэсэг хянаад, нэр дэвшигчдийн материалыг үнэлгээний ерөнхий зөвлөл (шүүгчид)-д хянуулахаар хүлээлгэн өгнө.
7.5 Шалгуур үзүүлэлт тус бүрээс хамгийн дээд оноо авсан эхний 3 нэр дэвшигчийг тодруулж үнэлгээний ерөнхий зөвлөл (шүүгчид) хэлэлцэж, нууц санал хураах журмаар зөвхөн нэг ялагчийг тодруулна.
НАЙМ. Шагнал урамшуулал
8.1 Tourism Awards-2021 “ШИЛДЭГИЙН ШИЛДЭГ” цом, батламж
8.2 Төв Аймгийн Аялал Жуулчлалын холбооны вэб сайт, мэдээллийн хэрэгслэлээр сурталчлах
8.3 ОУНОБуудалд байрших Мэдээлийн Төвийн “19001700.mn” аялалын лавлах сайтад онцлох бааз цэсэнд мэдээлэл байршуулах
8.4 ITM-2022 Олон Улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн талбайн “А” хэсэгт талбай олгох
Холбогдох хаяг: 19001700mn@gmail.com
Харилцах утас: 19001700. 90228888
0 Comments