ЖУУЛЧНЫ МЭДЭЭЛЛИЙН ТӨВИЙН АШИГ ТУС

Жуулчны мэдээллийн төвийн ашиг тус

1. Монгол оронд анх удаа ирж байгаа жуулчдад энгийн иргэдээс илүү мэргэжлийн чиглэлийн мэдлэг мэдээллийг өгдөг давуу талтай
2. Аюулгүй эрсдэлгүй аялах зөвлөмжийг өгч,тэдний эрүүл мэнд амь насыг хамгаалхад тусалдаг.
3. Монгол оронд “үнэгүй” аялж болдог гэсэн буруу ойлголтыг залруулах, орон нутгийн иргэдийн шууд орлогыг нэмэгдүүлэх ач холбогдолтой.
4. Жуулчдын цагийг хэмнэж, аялах цаг хугацааг нь үнэ цэнэтэй болгож өгдөг.
5. Аялал жуулчлалын орчин, Монгол орны бүхий л салбарын талаар үнэн зөв мэдээллийг хүргэдэг.
6. Жуулчдад банк, цагдаа, эмнэлгийн тусламж, гэх мэт зарим шаардлагатай үйлчилгээний газруудын мэдээлллийг өгөх, холбож өгөх зэргээр тэдэнд тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд тусалдаг.
7. Орон нутаг дахь малчин иргэд, орон нутгийн тээврийн хэрэгсэлтэй иргэд, орон нутаг дахь үйлчилгээний байгууллагын шууд орлогыг дэмждэг.
8. Жуулчны мэдээллийн төвд хандаж үйлчилгээ авсан жуулчин буцах хаяг, буух эзэнтэй үйлчилгээ буюу өөрөөр хэлбэл “баталгаатай” үйлчилгээ авах боломжтой байдаг.
9. Үйлчлүүлсэн жуулчдын хүсэлт хандлагыг судалж, Монголын аялал жуулчлалаас юуг хүсдэг, салбарын цаашдын бодлогыг тодорхойлоход “Жуулчны мэдээллийн төв” чухал үүрэгтэй.

Жуулчны мэдээллийн төвд ямар жуулчид ихэвчлэн ирдэг вэ?

* Хамгийн хямд үнээр аялахыг хүссэн жуулчин
* Өөрийнхөө хүссэнээр аялахыг зорьсон жуулчин
* Насны хувьд харьцангуй залуу жуулчин
* Орос – Монгол – Хятад дамнасан олон хоногоор аялж буй жуулчин
* Гэр бүлээрээ, хосоороо аялаж буй жуулчин
* Сонссон дуулсан бүхнээ нэг дор бүгдийг нь үзэхийг хүсдэг жуулчин
* Аяллын зардлыг сайтар тооцоолдог жуулчин
* Өчүүхэн алдаа гаргахад асуудал үүсгэж, аяллын төлбөрөө буцааж авахыг хүсдэг жуулчин зэрэг нийтлэг шинж бүхий хүмүүс байдаг.

Үүргэвчтэй аялагч нар мэдээллийн төв болон аяллын компани, байгууллагад хандалгүйгээр өөрсдийн бодсоноор аялах юм бол зарим тохиолдолд эрсдэл үүсэх магадлал бий. Жишээ нь тааралдсан таксиндаа сууж мөнгөө алдах, хэд дахин илүү төлөх, ачаа тээшээ мартсан бол буцааж олоход бэрх, хэлний бэрхшээл тулгарснаас болж илүү их санхүүгийн эрсдэл хүлээх зэрэг сөрөг нөлөөлөлд автах нь их байдаг. Хөдөө орон нутагт очоод тааралдсан малчин айлынхаа морь, тэмээг унаж болно гэдэг ойлголт маш буруу болно. Хөдөөний малчин айл болгонд номхон морь тэмээ байгаад байдаггүй.

Мэдээллийн төв бусад оронд ямар байдаг вэ?

* Аливаа улсын жуулчны мэдээллийн төвийг төрөөс санхүүжүүлж байгуулдаг.
* Хувийн хэвшлийн болон жирийн ард иргэдийнхээ амжиргааны орлогыг нэмэгдүүлэх, олон жуулчинг өөрийн эх орондоо татах зорилготой байдаг.
* Мэдээллийн төвийн байр тэр чигээрээ жуулчдад мэдээлэл өгөхөд зориулагдсан байдаг ба тараах материал нь жуулчдад үнэгүй байдаг.
* Мэдээллийн төрөлжүүлэлт маш сайн байхаас гадна ямар ч жуулчин орж ирээд өөрийн хайсан мэдээллийг заавал тухайн төвийн ажилтнаас асуухгүйгээр авах боломжийг бүрдүүлсэн байдаг.
* Интернэт мэдээллийн сан хангалттай байдаг ба олон жуулчин давхардсан үед ажилтнуудыг орлон хариулт өгч чадах сайтуудтай байдаг.
* Тухайн орны хотууд, томоохон гудамжинд байрлах бүхий л газруудыг тусгасан байрзүйн зураг, амрах цэг, 00 зэргийг заасан газрын зураг, гарын авлагуудыг үнэгүй түгээдэг.
* Зарим шаардлагатай газрын зургийг /road map,tourist map/ хананд байрлуулан гэрэлтүүлэг хийж, жуулчинд хайсан газрынх нь байршлыг ойлгомжтойгоор зааж өгдөг.
* Аялал жуулчлалын үйлчилгээний эрхтэй жолооч, хөтөч орчуулагч нарын мэдээллийн санг бүрдүүлсэн байдаг.
* Аяллын маршрут танилцуулсан сурталчилгааг байрлуулсан байх ба холбоо барих утас, хаяг бичээстэй байдаг.
* Мэдээллийн төвөөр зөвхөн гадаадын бус дотоодын орон нутгийн аялагчид нь өргөнөөр үйлчлүүлдэг. Өөрөөр хэлбэл, Баян-өлгийн хүн Өмнөговиор аялах юмуу, Дорнодын нутгаар аялах гэж байгаатай адил гэсэн үг юм.

Орон нутагт “Жуулчны мэдээлийн төв” ямар байвал болох вэ?

Юуны түрүүнд тухайн “Жуулчны мэдээллийн төв”-ийн баримтлах зарчим гэж байх ёстой. Тухайлбал :
- Ямар мэдээллүүдийг үнэгүй өгөх вэ гэдгийг тогтоох.
- Төлбөрт үйлчилгээ болох аяллын машин зуучлах, гэст хаус,малчин айлд хооллох ба хоноглох, орон нутгийн хөтчийн үйлчилгээгээр хангах зэргийн үнэ ханшийг тогтоохдоо бусад аялал жуулчлалын үйлчилгээний байгууллагын жишиг үнийг барьдаг байх.

- Зарим нэг амжиргааны өртөг доогуур, хэцүү амьдралтай айлд шууд туслах зоригоор жуулчны орлогыг хандуулж ажиллах буюу нутгийн иргэдийг түшиглэсэн аялал жуулчлал /НИТАЖ/ -ыг дэмжиж ажиллахыг эрмэлзэх. Жуулчны мэдээллийн төвийг орон нутагт байгуулахын тулд хамгийн түрүүнд ямар нөхцөлийг бүрдүүлж, ямар шаардлагыг хангах талаар:

Мэдээлэл цуглуулах чиглэл:

* Орон нутагт мөрдөгдөх хууль тогтоомж, хураамж төлбөр тооцоотой холбоотой мэдээлэл
* Аялж болох маршрут анхаарах зүйлс
* Түүхэн дурсгалт газрууд, эртний хөшөө, булш бунхан зэрэг соёлын өв дурсгалуудын байршил болон тайлбар
* Нутгийн иргэдийн аж амьдралын онцлог, зан заншил, айлд зочлох ёсны тухай
* Эвент арга хэмжээнүүдийн тухай
* Ой тайгад төөрөх тохиолдолд авч болох арга хэмжээ, аюулгүй байдлын шаардлага
* Хулгай дээрэмд өртсөн тохиолдолд хандах газар
* Өвдсөн тохиолдолд хандаж болох эрүүл мэндийн газар
* Үйлчилгээний байгууллага, зочид буудал, жулчны бааз, музей, зоогийн газар, халуун ус , үсчин, худалдааны төв гэх мэт үйлчилгээний байгууллагын цагийн хуваарь байршил, мэдээлэл
* Морь,тэмээ унуулах, хоноглох боломжтой айл,орон нутгийн хөтчийн судалгаа
* Тээврийн хэрэгслийн түрээс, тухайн машин тэрэгний тухай дэлгэрэнгүй мэдээлэл
* Богино аяллын маршрут бэлдэх. Тухайлбал тухайн орон нутгийн хоттой танилцах хагас өдрийн аялал, малчин айлд зочлох хөтөлбөр, 1-2 хоногийн морин аялал гэх мэтийг зохиож жуулчдад санал болговол орон нутагт аялал жуулчлалыг зохион байгуулалттай, илүү ашиг орлоготой хөгжүүлэхэд тустай юм.

Тохижилтын чиглэл:

* Мэдээллийн төв нь зуны улиралд 10-20 цаг хүртэл ажиллах боломжтой байх.
* Ажилтан нь Англи хэлний сайн мэдлэгтэй, форм хувцастай, энгэрийн тэмдэгтэй байх
* Ажилтантай яаралтай үед холбоо барих утас, хаяг бүхий нэрийн хуудастай байх
* Интернэт, факс, телефон утас зэргийг ашиглах боломжтойгоор байршуулах
* Орон нутгийн том масштабын газрын зургийг байрлуулах, тайлбарлах чадвартай байх
* Жуулчин тухалж суугаад аливаа сонголт хийх боломж нөхцөлийг бүрдүүлэх.
* Жуулчинд зориулсан орон нутгийн сонин, газрын зураг, хөтөч ном зэргийг бэлдэх.

* Санхүүжих эх үүсвэр нь ТААЖХолбоо нь Төв Аймгийн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа бүх аялал жуулчлалын бааз , сувилалын газрууд, тур оператерууд , аялалын байгуулагуудаас нийгмийн хариуцлагын гэрээний хүрээнд гишүүнчлэлийн татварыг жилд 1 удаа 300,000 төгрөгөөр тогтоож авдаг болно, “бэлэг дурсгалын тасаг” байх ба аль болох тухайн аймгийн бэлгэдэл болсон зүйлс, тухайлбал: буга хандгай, тахь, болон түүхэн дурсгалт газруудыг харуулсан ил захидал, түлхүүрийн оосор, марк, хуанли, тор уут сав гэх мэт бэлэг дурсгалын зүйлсийг байлгавал жинхэнэ орон нутгийн онцлог харагдана.