Богд хан уулын аймаг нь Онгийн голоор савлан зүүн талаараа Хэнтий нуруу хүрч, хойт талаараа ЗОУ, өмнөт талаараа Хятад улсын хил тулж Монгол улсын нутгийн бараг дөрөвний нэгийг хамарсан нутагтай байсан.
Богд хан уулын аймаг энэ уудам нутаг дээр 61617 хүн ам, 502776 толгой мал, 21 хошуу, 82 сум, 1227 арван гэрийн захиргаатайгаар зохион байгуулагдаж, Лүн сумын нутагт Өвөр долоод гэдэг газар том, жижиг 7 гэр барьж төвлөжээ. Төв аймгийн анхны даргаар Дархан чин ван Пунцагцэрэн /1923-1924/ сонгогдон ажиллаж байсан.
1933 онд 36 сум, 312 баг, 22328 өрх, 80.5 мян хүн ам, 2391700 толгой малтай байжээ. Төв аймгийн төв /яам/-ыг Улаанбаатар хотноо нүүлгэн төвлөрүүлж, 1942 он хүртэл нийслэл хотод ажиллаж байв.
1934 оны 8-р сарын 1 ний өдрийн аймгийн /яамны/ 11-р хурлын материалд Төв аймгийн сумын нэрсийн жагсаалтанд Дашинчилэн, Сайнцагаан, Дэлгэрцогт, Дэрэн, Мандал, Бүрэгхангай, Цагаандэлгэр, Сайханбаян, Эрдэнэдалай, Цагаан-Овоо зэрэг одоогийн Сэлэнгэ, Булган, Дундговь аймгийн сумдын нэр бичигдсэн байна.
Авдарбаян, Батсүмбэр, Баян, Баяндэлгэр, Баянбараат, Баянзүрх, Баянцагаан, Баян-Өлзийт, Баянцогт, Бүрэн, Бор-Өндөр, Галтбадрах, Говьсүмбэр, Нялга, Мөнгөнморьт, Лүн, Өнжүүл, Өндөрширээт, Сэргэлэн, Угтаалцайдам, Эрдэнэ, Эрдэнэсант гэсэн 22 сумтай үлджээ.
Дэлгэрхаан сум дээрх 1941.12.11 ний өдрийн 81-р тогтоолоор Өвөрхангай аймагт шилжсэн боловч БНМАУ-ын Бага хурлын Тэргүүлэгчдийн 1944.03.31 ний өдрийн 19-р тогтоолоор Төв аймагт эргүүлэн шилжүүлжээ.
БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчдийн 1942 оны 2-р сарын 17-ны өдрийн 17-р тогтоолоор Төв аймгийн төвийг нийслэл Улаанбаатар хотоос нүүлгэн Богд хан уулын өвөр Зуунмодны амны сэрүүн дэнжид төвлөрүүлэхээр шийдвэрлэжээ. Нэг сарын дотор хэдхэн машин, 800 гаруй ердийн хөсгөөр гүйцэтгэсэн их нүүдлээр 1942 оны 3-р сарын 13-ны өдөр ирж хэдэн эсгий гэр барьж одоогийн төв, урьд Манзушир хутагтын зуны өргөө байсан сэрүүн дэнжид ийнхүү суурьшин төвлөрчээ.1966 онд БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгчдийн зарлигаар Төв аймгийн төвийг орон нутгийн хот болгон “Зуунмод” гэж нэрлэн анхны даргаар нь С.Дашзэвэгийг сонгожээ.
Төр засгийн хуучин тогтолцоог өөрчилж хотын АДХГЗахиргааг 1992.10.05-нд татан буулгаж Зуунмод хотын Иргэдийн төлөөлөгчдийн хурал хотын Засаг даргын тамгын газар болгон өөрчлөн зохион байгуулжээ.
Монгол улсын Их хурлын 2003.01.02-ны өдрийн 01 тоот тогтоолоор Зуунмод хотыг “Төвийн бүсийн тулгуур төв”-өөр баталсан билээ. Одоо тус аймаг 74 мянган хавтгай дөрвөлжин км газар нутагтай. 85340 хүн амтай. Засаг захиргааны хувьд 27 сум, 97 баг, 24672 өрхтэй. Аймагт 1 км квадрат нутагт 0.8 хүн ногдож байна.
Газар зүйн онцлог: Төв аймгийн нутгийн ихэнх хэсэг далайн түвшнээс дээш 1200-1500 метр өргөгдсөн ,Хэнтийн нуруу оргил нь (Асралт хайрхан 2800 м), Тосон заамар , Зоргол хайрхан зэрэг уулархаг гадаргуутай. Нутаг дэвсгэрийнх нь 16.4% нь ой мод, 36.5 % нь хээрийн бүс эзэлдэг. Газар зүйн байршлаар хангай Хэнтий уулархаг Дорнод Монголын талархаг мужид багтана. Нутгийн хойд хэсгийн уулын өргөн хөндийнүүд нь газар тариаланд тохиромжтой хүрэн бор хөрстэй. Өмнөд хэсэг нь гүвээ толгод бүхий тал хээр газар юм.
Амьтан Ургамал: Төв аймгийн уулсад Хуш, Шинэс, Улиас, Бургас, Нарс, Яргай, зэрэг янз бүрийн модтой . Мөн Өрөл , Мойл, Үхрийн нүд, Нохойн хошуу , зэрэг жимс Сонгино Хөмөл Мангир Халиар Чихэр өвс мэтийн ховор болон Дэгд Таван салаа Тарваган шийр Алтан гагнуур гэх мэт эмийн ургамал ургадаг. Мөн Буга Согоо Хандгай Аргаль Угалз Хойлог Хун зэрэг 16 зүйлийн дархан цаазат амьтдаас гадна Хэрэм Тарвага Үнэг Хярс Гахай Шилүүс Баавгай зэрэг агнуурын ач холбоглолтой 30 гаруй төрлийн араатан жигүүртэн байдаг.
Дэд бүтэц: Уг аймгийн нутаг дэвсгэрт Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот байрладаг ба харилцаа холбоо авто болон төмөр зам зэрэг үйлдвэрлэлийн дэд бүтэц харьнгуй сайн . Сүүлийн жилүүдэд япон өмнөд Солонгос Хятад Герман улсын муж хотуудтай тогтоосон харилцаа улам сайжран хөгжиж байгаа.
Аж үйлдвэр: Чулуун нүүрс, Хар тугалга, Төмрийн хүдэр, Гянтболд, Усан ба Утаат болор Жонш Оюу, Гялтгануур майз, Номин,Цагаан тугалга, Зэрэг ашигт малтмалтай.
Байгалийн дурсгалт газар нутаг: Төв аймгийн Эрдэнэ сусманд Жанчивлин болон ар Жанчивлангийн рашаан сувилалууд байдаг мөн олон байгалийн үзэсгэлэнт газартай, сүүлийн үед Аялал жуулчлал идэвхитэй хөгжиж буй бүс нутаг юм. Эрдэнэ сум нь сүүлийн жилүүдэд жуулчдын анхаарлын төвд байгаа , Чингис хааны хөшөөт цогцолбор мөн 13 зууны аж амьдралыг харуулсан жуулчны бааз , Гүнжийн сүм, мэлхий хад, манзуширны хийд зэрэг олон дурсгалт газрууд бий.
Төв аймгийн алдартнууд: Манай аймгаас урлаг соёл, төр нийгмийн зүтгэлтэн, салбар салбартаа тэргүүлсэн хөдөлмөрчид, спортын алдар цуутай тамирчид, дасгалжуулагчид, баяр цэнгэлийн манлай болсон хүчит бөхчүүд, их уяачид, мэргэд, эрдэмтэн судлаачид олон төрөн гарсан.
Нийтдээ Монгол улсын баатар -2, Хөдөлмөрийн баатар- 55, Ардын цолтон -23, төрийн шагналт 13, 200-иад салбар салбарын гавьяат цолтон, ШУ-ны акедемич- 6, доктор профессер 150 гаруй, тод манлай уяач -3, манлай уяач -20, улсын аварга цолтой бөх -3, арслан цолтон -6, Монгол улсын заан -14, харцага цолтон -4, начин цолтон- 35 төрөн гараад байна..
МОНГОЛ УЛСЫН АРДЫН ЦОЛТНУУД
З.Цэндээхүү /1905-1980/ Төв Бор-Өндөр /Алтанбулаг/
Д.Цэрэндулам /1910-1999/ Төв Лүн
Ж.Данзан /1909-1988/ Төв Алтанбулаг
Д.Дамдинсүрэн /1914-1996/ Төв Дэлгэрхаан
Л.Мөрдорж /1919-1996/ Төв Сэргэлэн
О.Ганбаатар /1944/ Төв Угтаал
Т.Цэнд-Аюуш /1927-2004/ Төв Батсүмбэр